Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Ховдын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэгчээр Х.Батболдыг томилсон байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.5-д заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллахыг Ховд аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдод үүрэг болгожээ. Х.Батболдын хувьд 2023 он арваннэгдүгээр сард Ховд аймгийн Засаг даргын орлогчоор томилогдож байсан юм. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа билээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх аравдугаар сарын 11-нд болно. Орон нутгийн сонгууль дуустал дээрх дөрвөн аймагт үүрэг гүйцэтгэгч Засаг дарга нар ажиллах юм байна.