Үндэсний их баяр наадмын үеэр томоохон зах худалдааны төвүүд олон хоногоор амардаг. Үүний дагуу “Нарантуул” зах долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн амарч, өнөөдрөөс ажиллаж эхлээд байна. Зах худалдааны төвүүдээс хамгийн олон хоног амарсан нь “Нарантуул” юм.
“Хархорин”, “Дүнжингарав”, “Шинэ Сандэй” худалдааны төвүүд энэ сарын 16-наас эхлэн ажиллаж эхэлсэн бол “Баянзүрх-1” , “Бүрэн плаза” худалдааны төвүүд өчигдрөөс, “Саруул” , “21 худалдааны төв” энэ сарын 18-наас ажиллаж эхэлжээ.