БНСУ-ын алдарт дуучин Jay Park-ын шинэ дууны клипенд монгол модель х.Золжаргал тогложээ.
Тодруулбал, Өмнөд Солонгосын алдарт дуучин, "Mommae", "Me like you", "You know" зэрэг дуугаар нь сайн мэдэх Jay park буюу Пак Жэ Бом нэг хоногийн өмнө буюу долдугаар сарын 19-ний өдөр "McNasty" гэх нэртэй өөрийн шинэхэн дуугаа цацсан юм. Тэгвэл түүний энэхүү дууны клипенд Солонгост амьдардаг монгол загвар өмсөгч болох х.Золжаргал тогложээ. Түүний хувьд Өмнөд Солонгосын “Bad Blood” нэртэй томоохон брэнд дэлгүүрийн нүүр царайгаар ажилладаг бөгөөд тус улсын алдартай моделуудын нэг Kiireel-тэй усны дусал мэт адилхан гэдгээрээ танигдаад байгаа юм.
ВИДЕО: