Хөвсгөлд үерийн улмаас гурван гүүр сэтэрчээ

Хөвсгөлд үерийн улмаас гурван гүүр сэтэрчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Хатгал чиглэлийн А1101 авто замд өчигдөр /2024.07.21/ их хэмжээний бороо орсны улмаас үер буужээ.

Үерийн улмаас Алаг-Эрдэнэ сумаас Хатгал чиглэлийн авто замд найман газарт үер бууж, автозам давж их хэмжээний чулуу овоорсон, гурван гүүр сэтэрсэн нөхцөл байдалтай байна. Түүнчлэн өнөөдөр бороо үргэлжлэн орох тул иргэдийг хөдөө орон нутгийн замд зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.