АРА Комплекст зохион байгуулагдах Олон улсын DJ шоунд оролцохоор Азийн хамгийн алдарт эмэгтэй DJ хэмээгддэг SODA долдугаар сарын 15-ны өдөр Монголд хүрэлцэн ирсэн. Тиймээс бид түүнтэй уулзаж, Монголд ирсэн сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Тэгвэл DJ SODA долдугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн АРА Комплекст монголчуудад зориулан тусгайлан бэлдсэн сетээ тоглож үзүүлсэн. Түүний хувьд дэлхий даяар 20 сая гаруй шүтэн бишрэгчтэй бөгөөд Азийн орнуудын томоохон шоунуудад уригдана тоглодог билээ. Тэгвэл DJ SODA-д Архангай аймгийн иргэд ямаа бэлэглэжээ. Энэ талаараа тэрбээр, "Монголд ирсэн ВИП хүнд ямаа бэлэглэдэг гэнээ. Би ямаагаа ЮмСОДА гэж нэрлэсэн. Би ямаагаа авч явж чадахгүй ч холоос Тамогочи маягаар удирдаж өсгөж болно" гэжээ.
ВИДЕО: