СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хэрлэн голд осолдсон эрэгтэйн цогцсыг 10 хоногийн дараа олжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хэрлэн голд осолдсон эрэгтэйн цогцсыг 10 хоногийн дараа олжээ

Дорнод аймаг, Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн “Баян-Уул” гэдэг газарт долдугаар сарын 12-ны өдөр иргэн У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хэрлэн” голын усанд осолдсон байж болзошгүй одоог хүртэл олдохгүй байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 21-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 123 км замыг туулан 14:41 цагт очиж иргэн У /45 настай, эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усанд эрэн хайх ажиллагааг байгуулан ажиллаж мөн өдрийн 16:10 цагт анх осолдсон газраас зүүн зүгт голын урсгал дагуу 15 км зайтай тус багийн “Долоон бургас” гэдэг газар усны мандал дээр цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө