СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинтайгаа голд живсэн хоёр иргэнийг эсэн мэнд аварчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинтайгаа голд живсэн хоёр иргэнийг эсэн мэнд аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн гүүрний харалдаа Туул голд машин живж байна гэсэн дуудлага өчигдөр 20:10 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж автомашинд зорчиж явсан хоёр иргэний амь насыг авран хамгаалсан байна. Гол, мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг ОБЕГ-аас зөвлөв.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө