Дархан-Уул аймаг хог төвлөрүүлэх саванд дүүрсэн эсэхийг мэдээлэх 200 ширхэг автомат төхөөрөмжийг суурилуулжээ

Дархан-Уул аймаг хог төвлөрүүлэх саванд дүүрсэн эсэхийг мэдээлэх 200 ширхэг автомат төхөөрөмжийг суурилуулжээ

Дархан-Уул аймаг жишиг цахим аймаг болох зорилтын хүрээнд хийж буй ажлын нэг нь хогийн савны мэдрэгч төхөөрөмж юм.

Тодруулбал, орон сууц хорооллын гадна байрлах хог төвлөрүүлэх саванд дүүрсэн эсэхийг мэдээлэх 200 ширхэг төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн байна. Тухайн мэдрэгч нь хогийн сав дүүрсэн тохиолдолд сул байгаа автомашинд газрын зургийн дагуу мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Ингэснээр орчны бохирдлоос урьдчилан сэргийлж, хогийг цаг тухай бүрд ачиж, тээвэрлэх боломжтой болж байна.

Мөн хог дүүрэх дөхсөн эсвэл дүүрсэн тохиолдолд иргэд тухайн хогийн саванд байрлуулсан товчлуурыг дарснаар мэдээлэл дамжуулах боломжтой аж.

 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө