Он гарсаар хүүхэд усанд осолдсон 18 дуудлага мэээлэл бүртгэгджээ

Он гарсаар хүүхэд усанд осолдсон 18 дуудлага мэээлэл бүртгэгджээ

Тэмдэглэлт ой, баяр наадмыг тохиолдуулан иргэд хөдөө, орон нутагт зорчих, амрах, зугаалах үедээ бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулснаас гол, мөрөн, нуур, тогтоол усанд живж амиа алдах тохиолдол нэмэгдсээр байна.

Энэ оны эхний долоон сарын байдлаар гэхэд бага насны хүүхэд усанд эрсдэж амиа алдсан 18 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс эцэг эхийн хараа хяналт муугаас хоёр хүртэлх насны зургаан хүүхэд эндсэнийг Цагдаагийн ерөнхий газар мэдээллээ.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ анхаарал тавьж, харгалзах хүнгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол усны орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байх, тэдэнд усанд осолдох  эрсдэлийг энгийн, ойлгомжтой үгээр хэлж, ойлгуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөжээ.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө