ЗАСГИЙН ГАЗАР: Жуков дахь ОХУ-ын өмчлөлийн орон сууцыг амьдарч буй өрхүүдэд нь өмчлүүлнэ

ЗАСГИЙН ГАЗАР: Жуков дахь ОХУ-ын өмчлөлийн орон сууцыг амьдарч буй өрхүүдэд нь өмчлүүлнэ

ОХУ-ын өмчлөлд дэхь 550 гаруй орон сууцанд амьдардаг өрх тухайн байраа хувьчилж авах өргөдөл, хүсэлтээ 1980 оноос хойш үе, үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр энэ асуудлаар санал солилцсон. Тэгвэл Монгол айл, өрхүүдийн түрээслэдэг Жуков дахь 550 гаруй орон сууцны барилгыг Монголын төрд шилжүүлэхээр болжээ. 

Тиймээс одоо амьдарч буй өрхүүдэд нь орон сууцыг өгөх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан байна.

Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад зургаан обьектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэгүй шилжүүлжээ.




Өнөөдөр морь өдөр

31 минутын өмнө