Метронд коронавирустэй гэж жүжиглэсэн залууд таван жилийн хорих ял төлөвлөжээ

Метронд коронавирустэй гэж жүжиглэсэн залууд таван жилийн хорих ял төлөвлөжээ

Тажикстаны иргэн Кароматулло Жаборов Москвад метрогоор зорчиж байхдаа коронавирусийн халдвар авсан мэт жүжиглэсэн бичлэгээ олон нийтийн сүлжээнд байрлуулж таван жилийн хорих ял авчээ. Уг бичлэгт залуу  гэнэт ухаан алдан, татаж эхэлснээр ойр хавийн хүмүүс “коронавирус тусчихаж” гэж айн сандарч, зүгатаж байгаа үйл явдал гардаг.

Бичлэгийг цахим сүлжээнд байрлуулсны дараа метроны ажилчид “нийгмийн дэг журам зөрчсөн танхайрал” гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Энэ төрлийн  гэмт хэрэг нь ОХУ-д таван жилийн хорих ялын дээд хэмжээтэй байдаг.

Оросын ТАСС агентлагийн мэдээлснээр Кароматулло Джаборов гэгчийг хоёрдугаар сарын 8-ны өдөр саатуулсан. Мөн бичлэгийг хамтран үйлдсэн хоёр иргэнийг сэжиглэн Москвагаас гарах эрхийг хаажээ. Шүүхээс Тажикстан улсын иргэн Джаборовыг гуравдугаар сарын 8-ны өдрийг хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан бөгөөд давж заалдах шүүх хурал удахгүй болох юм байна.