Өнөөдөр 13.00 цагаас хойш Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарах зорчигч тээврийн бүх автобус Драгон авто буудлаас хөдөлнө

Өнөөдөр 13.00 цагаас хойш Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарах зорчигч тээврийн бүх автобус Драгон авто буудлаас хөдөлнө

Өнөөдөр буюу долоодугаар сарын 28-ны 13.00 цагаас 29-ний 06.00 цагийн хооронд “Номин” авто буудлын өмнөх замын хөдөлгөөнийг бүрэн хааж зам засварын ажил хийнэ.

Үүнтэй холбогдуулсан өнөөдөр 13.00 цагаас хойш Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарах зорчигч тээврийн бүх автобус Драгон авто буудлаас хөдлөх зохицуулалт хийжээ. Тодруулбал, 

  • Архангай 14:00, 19:00 цаг
  • Баянхонгор 14:00, 20:00 цаг
  • Баян-Өлгий 13:00 цаг
  • Говь-Алтай 15:00, 18:00 цаг
  • Завхан 16:00, 18:00 цаг
  • Өвөрхангай 14:00, 18:00 цаг
  • Увс 15:00, 17:00 цаг
  • Ховд 13:00, 16:00 цагийн автобуснууд хуучин Драгоноос явна.

Иймд иргэд, зорчигчид замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг тооцоолон цагийн зөв зохицуулалт хийхийг АТҮТ-өөс санууллаа. 




Өнөөдөр гахай өдөр

7 цагийн өмнө