СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хан-уул дүүрэгт “Тоёота рав-4” загварын автомашин замын хажуу руу унаж, шатжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хан-уул дүүрэгт “Тоёота рав-4” загварын автомашин замын хажуу руу унаж, шатжээ

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Говийн автобусны буудлын харалдаа автозамын зорчих хэсгийн хажууд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 29-ний өдрийн 15:22 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:31 цагт очиход иргэн Н-ийн жолоодож явсан “Тоёота рав-4” загварын суудлын автомашины автозамын зорчих хэсгийн хажуу тал руу унаж, шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.