УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаж байна. Хуралдаанаар цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан хүний эрхийн зөрчилтэй холбоотой асууддлыг хэлэлцэв. Хуралдаанд ХЭҮК-оос төлөөлөл оролцов.
Тус хуралдаанаар 11 төрлийн мэдээлэл сонсох хэрэгцээ шаардлага үүссэн гэдгийг хуралдаан даргалагч мэдэгдсэн юм. Зарим асуудалд тайлбар мэдээлэл сонссоны дараа хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудал ярих учраас хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм. Улмаар дэд хорооны хуралдааныг 14 хоногийн дараа дахин хуралдаж, зөвлөмж чиглэл өгөхөөр тогтов.