Жимс түүж яваад сураггүй болсон дөрвөн хүүхэд, нэг том хүнийг эрэн хайж байна

Жимс түүж яваад сураггүй болсон дөрвөн хүүхэд, нэг том хүнийг эрэн хайж байна

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн "Шивтэртийн доод хашаа" гэх газарт жимс түүж явсан есөн хүнээс тав нь сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл долоодугаар сарын 31-ний 21:48 цагт бүртгэгдсэн байна. 

Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 25 км зам туулан 00:30 цагт очиж иргэн Б/40 настай, эрэгтэй/, Б/11 настай, эрэгтэй/, Т/9 настай, эрэгтэй/, Э/6 настай, эмэгтэй/, Х/3 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.