Үерийн улмаас цахилгаан дамжуулах тулгуур багана унаж, ойр орчмын иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

Үерийн улмаас цахилгаан дамжуулах тулгуур багана унаж, ойр орчмын иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны “Туул” тосгоны 2/Б хэсэгт гэр, хашаа үерийн усанд автсан гэсэн дуудлагыг наймдугаар сарын 01-ний өдрийн 19:30 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 20:00 цагт очиход гэр, хашаа “Туул” голын үерийн усанд автаж, цахилгааны дамжуулах тулгуур багана /380 вольт/ унасан байсныг “УБЦТС” ТӨХК-ийн Баруун түгээх төвийн ажилчдыг дуудан хүчдэлийг салгуулж, 30 минут ажиллаж гэрийг нүүлгэн аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.