ВИДЕО: Улс улсын шилдэг тамирчдад Монгол Улсын олимпын энгэрийн тэмдгийг бэлэглэжээ

ВИДЕО: Улс улсын шилдэг тамирчдад Монгол Улсын олимпын энгэрийн тэмдгийг бэлэглэжээ

"Парис 2024" зуны олимпын наамад үргэлжилж байна. Олимпын наадмаас манай улсын баг тамирчид нэг мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар үргэлжлүүлж байгаа юм. Харин өнөөдөр олимпын дэвжээнд манай улсаас гурван тамирчин өрсөлдөнө. 

Тодруулбал, 15:30 цагт Буудлага спортын урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд О.Есүгэн, 16:00 цагт Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл нар барилдана. 

Түүнчлэн өнөөдөр улс улсын шилдэг тамирчдад Монгол Улсынхаа Олимпын энгэрийн тэмдгийг МҮОХ-ноос бэлэглэжээ. Энэхүү энгэрийн тэмдэгтэд тухайн улс орны онцлог шингэсэн бөгөөд Парис-2024 зуны Олимпод зориулж урласан юм.

Мөн Парис хотод байрлах “Mongolia House”-аар зочилж байгаа тамирчид, спорт сонирхогчид, бусад төлөөллүүдэд талархсанаа илэрхийлж, Монгол улсад аялахаар ирэхэд нь халуун дотноор хүлээж авах болно гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээлжээ.

ВИДЕО: