“Дэ Жангум” кинонд бага хатны дүрийг бүтээсэн Жун Сук Пак Улаанбаатарт болж буй хотын дарга нарын чуулга уулзалтад оролцож байна

“Дэ Жангум” кинонд бага хатны дүрийг бүтээсэн Жун Сук Пак Улаанбаатарт болж буй хотын дарга нарын чуулга уулзалтад оролцож байна

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт өнөөдөр (2024.08.02) болж байна. Чуулга уулзалтыг “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж байгаа юм. 

Энэ үеэр дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага “WeGo”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Жун Сук Пак нь Зүүн Хойд Азийн дарга нарын форумд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ, “Форумыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал дээр төвлөрч зохион байгуулж байгаад баярлаж байна. Манай “We go smart cities champions” нь Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага бөгөөд хүн төвтэй, ухаалаг хотыг хөгжүүлэх төслийг санаачилсан. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу "DX" үеийн зорилтот бүлгийг хамруулах, ухаалаг хотын загвар, төслүүдийг хөгжүүлэн дэмжих зорилготой” гэлээ.

Сонирхуулахад, хатагтай Жун Сук Пак монголчуудын сайн мэдэх Солонгосын олон ангит “Дэ Жангум” кинонд бага хатны дүрийг бүтээж байсан нэгэн юм.