Монгол Улсын Зэвсэгт хүчнээс дахин нэг генерал НҮБ-ын хариуцлагатай албанд шалгаран үүрэг гүйцэтгэхээр болсон байна.
ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Т.Галбадрах Абей мужид явагдаж буй НҮБ-ын UNISFA ажиллагаанд Ар тал, дэмжлэгийн газрын даргын өндөр хариуцлагатай албанд томилогдож, ЗХЖШ -ын удирдлагууд баяр хүргэж, амжилт хүссэн байна. Бригадын генерал Т.Галбадрах нь 1996 онд Цэргийн их сургуулийн Ар тал эдийн засгийн тэнхимийг Ар талын команд-тактик, цэргийн эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд НҮБ-ын энэхүү хариуцлагатай албанд 2021-2022 онд үүрэг гүйцэтгэж байсан, энхийг сахиулах асар өндөр туршлагатай офицер юм.