ОЛИМП: ОУХМ А.Адъяасүрэн эхний учраандаа Казакстаны тамирчин Камила Берликаштай барилдана

ОЛИМП: ОУХМ А.Адъяасүрэн эхний учраандаа Казакстаны тамирчин Камила Берликаштай барилдана

"Парис 2024"  зуны олимпод өнөөдөр /2024.08.02/ манай улсын гурван тамирчин өрсөлдөнө.

Үүнээс эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Цэцэнцэнгэл татамид гарна. Тэрбээр “С” хэсэгт багтсан бөгөөд эхний өрсөлдөгч нь Германы Эрик Абрамов юм. Ялбал Тажикистаны шилдэг бөх Тимур Рахимовтой барилдана. Харин эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер А.Адъяасүрэн өрсөлдөх юм. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд ОУХМ А.Адъяасүрэн эхний учраандаа Казакстаны тамирчин Камила Берликаштай барилдана. Камила Берликаш нь 24 настай, Гранд сламын мөнгө, хүрэл медальт тамирчин юм. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхлэх ажээ.