Ойн хөнөөлт шавжтай гэрлэн урхи тавих аргаар тэмцэх ажлыг Хэнтий аймгийн 7 сум, Дорнод аймгийн 1 сумын ойн санд 10.5 мян.га талбайд гүйцэтгэж байгаа талаар БОАЖ яамнаас мэдээллээ.
Тухайлбал, Хэнтий аймгийн Биндэр суманд Улсын төсвийн хөрөнгөөр 1000га талбайд Ойн хөнөөлт шавж “Өрөөсгөл хүр эрвээхэйн” /Lymintria dispar L/ тэмцлийн ажлыг Яргуй хавцал, Элсэн даваа, Тусгал уул, Намын даваа, Бага шаазгай гэх газрууд болон сумын төвд “САЙХАН ОЙН ТӨЛӨӨ ХХК 2024 оны 07 дугаар сарын 30-ний өдрөөс эхлэн гэрлэн урхиар хийж гүйцэтгэж байна.