СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр аадар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулд сэрэмжтэй байхыг анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр аадар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулд сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. 

Маргааш буюу энэ сарын 4-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, энэ сарын 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.