Улаанбаатар-Чойр чиглэлийн автозам эвдэрсэн тул нэг чигийн урсгалд оруулжээ

Улаанбаатар-Чойр чиглэлийн автозам эвдэрсэн тул нэг чигийн урсгалд оруулжээ

Наймдугаар сарын 1-ний өдөр буюу пүрэв гарагаас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас Улаанбаатар-Чойр-Сайншанд чиглэлийн авто замын 225км-т зорчих хэсэг сэтэрч, 233км-т хөвөө, далангийн хажуу налуу угаагдсан эвдрэл гарчээ.

Мөн А0102 дугаартай улсын чанартай Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 158 дахь км-т үeр бууж зорчих хэсэг эвдэрсэн байна. Иймд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс орон нутгийн цагдаагийн тасагтай хамтарч түр хугацаанд нэг урсгалаар нэвтрүүлж байгаа аж. Тиймээс хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа. Мөн одоогийн байдлаар үeрийн ус татарсан тул гүүрийн ойролцоо түр зам гарган тээврийн хэрэгслийн хөдөлгөөгийг нэвтрүүлж байгаа аж.