Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 16.00 цагаас эхэлнэ

Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 16.00 цагаас эхэлнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Даншиг наадам- Хүрээ цам 2024” өнөөдөр “Хүй долоон худаг”-т эхэлнэ. Ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ наадам Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан өвөрмөц онцлогтой төдийгүй наадмын үеэр дотоодын төдийгүй гадаадын олон, олон жуулчид зорин ирж үздэг ач холбогдолтой наадам юм.

Энэ удаагийн наадмыг уламжлал ёсоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Бурханы шашны “Гандантэгчинлэн” хийд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн 385 жилийн ой, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний мөн 385 жил тохиож байгаагаараа онцлогтой юм. Мөн “Даншиг наадам-Хүрээ цам 2024”-т ОХУ-ын Буриад улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчид, хүчид бөхчүүдийн хамт ирж оролцож байгаа бөгөөд үндэсний бөхийн барилдаан өнөөдөр буюу наймдугаар сарын 3-ны өдрийн 16.00 цагаас Хүй долоон худагт эхэлнэ.  Харин Буриад болон Өвөрмонгол бөхийн барилдаан маргааш буюу наймдугаар сарын 4-ний өглөө 10.00 цагт эхлэх юм.