Ирэх долоо хоногт төв, баруун аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Ирэх долоо хоногт төв, баруун аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр хална. Маргааш буюу энэ сарын 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.