Усны мотоциклтэй иргэд нуурын усанд живж байсныг эсэн мэнд аварчээ

Усны мотоциклтэй иргэд нуурын усанд живж байсныг эсэн мэнд аварчээ

Увс аймаг, Малчин сум, Баянхайрхан багийн “Хар тэрмис” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 135 км, сумын төвөөс урд зүгт 40 км/-т “Хяргас” нуурын усанд усны мотоциклтэй явж байсан 3 иргэн эргээс 30 метрийн зайд осолдсоныг усны эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид харж, аврах ажиллагааг эхлүүлсэн гэсэн дуудлагыг наймдугаар сарын 04-ний өдрийн 17:55 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн Э/56 настай, эрэгтэй, иргэн А/50 настай, эмэгтэй/ нар живж байсныг эсэн мэнд гаргаж, мөн иргэн Б /10 настай, эрэгтэй/ нь усны мотоциклын доор гацаж, ухаангүй болсон байсныг гарган хиймэл амьсгал хийж, анхны тусламж үзүүлэн аварч, эсэн мэнд гэр бүлд хүлээлгэн өгсөн.