Коронавирусийн халдвар авсан хүний тоо огцом өсч, 15 мянгаар нэмэгджээ

Коронавирусийн халдвар авсан хүний тоо огцом өсч, 15 мянгаар нэмэгджээ

Хоёрдугаар сарын 12-ны өдөр буюу өчигдөр коронавирусийн халдвар авсан хүний тоо 15 мянган тохиолдлоор нэмэгдэн 60161-д хүрчээ. Үүнээс Хубэй мужид шинээр 14840 тохиолдол бүртгэгдсэн байна.

Хятадын Засгийн газраас "ЭМЯ бүртгэлийн аргачлалаа шинэчилж эмнэлгийн үзлэгээр тогтоосон тохиолдлыг тооцох болсноор ийнхүү огцом нэмэгдсэн" гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл  оношлогоог илүү хурдасган илрүүлсэн  гэж ойлгож болно.

Мөн нас баралт дахин 250-аар нэмэгдэж 1365-д хүрсэн бол эдгэрсэн хүний тоо 1003-аар нэмэгдэж 5690 болжээ. Энэ талаар ДЭМБ удахгүй тайлбар өгөх юм байна.

Эх сурвалж:Bloomberg