Өвөр Монголоос Ухань хотын иргэдэд 300 тонн мах, 200 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн хандивлажээ

Өвөр Монголоос Ухань хотын иргэдэд 300 тонн мах, 200 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн хандивлажээ

Коронавирусийн халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед БНХАУ-руу улс орнууд тусламжийн гараа сунгасаар байна.

Тухайлбал  хоёрдугаар сарын 11-ны өдөр ӨМӨЗО-оос Ухань хотын ард иргэдийн хэрэглээнд зориулан мах, сүү сүүн бүтээгдэхүүн хандивласан байна. Энэхүү  тусламжийг ӨМӨЗО-ны Шилийн гол, Хөлөнбуйр, Улаан хад, Хөх хот зэрэг газраас нэгдэн 100 тонн гахайн мах, 200 тонн сүү сүүн бүтээгдэхүүн цуглуулсан байна. Тусламжийн зүйлсийг Хубэй муж руу нэгдсэн журмаар тээвэрлэн хүргэх юм байна.