БИЧЛЭГ: Коби Брайантын сүүлчийн нислэгийг сэргээжээ

БИЧЛЭГ: Коби Брайантын сүүлчийн нислэгийг сэргээжээ

Домогт сагсан бөмбөгч Коби Брайантын сүүлчийн нислэгийг орчин үеийн технологи ашиглан сэргээжээ. Ингэхдээ цаг хугацаа, дүрслэлийн хувьд бодит байдалтай яг нийцүүлэхийг хичээсэн байна. 

Тэр өдөр Коби Ороанж Каунти дахь нисэх буудлаас хөөржээ. Энэ бол хувийн эзэмшилд байдаг бага оврын онгоц, нисдэг тэргүүд л ихэвчлэн бууж суудаг тул хөл хөдөлгөөн багатай газар аж. Харин Коби залуу сагсан бөмбөгчид, дасгалжуулагчдаас бүрдсэн бичил багаа дагуулан нисэх талбайд хөөрөхөд бэлэн байсан "Sikorsky S-76B" нисдэг тэргэндээ суусан байна. 

Орон нутгийн цагаар өглөөний 09:06 цагт нисдэг тэрэг хөөрч, Таузанд оукст байх “Mamba sports academy”-ийн зүг ниссэн байна. Нисгэгч Зобайан 210-240 метрийн өндөр авч, Лос Анжелесийн төвийг чиглэн цагт 275 километрийн хурдтай нисэж эхэлжээ. Энэ үед тэнгэрт багавтар үүлтэй, бас энд тэнд нэг бус нисдэг тэрэг нисэж байгаа нь харагдаж байсан аж.

09.45 цагт нисгэгч Зобайан нислэгийн төвтэй сүүлийн удаа холбоо барьсан байна. Нислэгийн төвөөс хэтэрхий доогуур нисч байна гэж анхааруулсны дагуу өндрөө нэмж байгаа тухайгаа хэлжээ. Тэрээр өндрөө 300 метр, удалгүй 700 метр хүртэл нэмсэн аж. Улмаар зүүн тийш 180 хэм эргээд өндрөө огцом алдаж эхэлжээ.

Хэдэн хормын дараа нисдэг тэрэг унах сонсогдож, дараа нь нам гүм болжээ.