Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам дээгүүр Хэрлэн гол давж үерлэх эрсдэл үүсжээ

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам дээгүүр Хэрлэн гол давж үерлэх эрсдэл үүсжээ

Үргэлжлэн орсон борооны улмаас орон нутгийн зарим зам, гүүр усанд автах эрсдэл бий болжээ.

Тухайлбал, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын 1-10 км-т зорчих хэсгийн хоёр талаар Хэрлэн гол үерлэж, их хэмжээний ус зорчих хэсэг дээгүүр давах хэмжээнд хүрсэн байна. Иймд жолооч, тээвэрчид та бүхэн анхаарал болгоомжтой зорчихыг ЗТХЯ-наас анхаарууллаа.