Цахилгаан, дулааны үнийг тодорхой хувиар нэмэхээр мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгаа хийж эхэлжээ

Цахилгаан, дулааны үнийг тодорхой хувиар нэмэхээр мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгаа хийж эхэлжээ

Цахилгаан, дулааны үнийг тодорхой хувиар нэмэхээр мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгаа хийж эхлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Эрчим хүчний салбар 2022 оноос хойш алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд эрчим хүчний алдагдлыг бууруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд хэрэглэгчдийн цахилгаан, дулааны төлбөрийг нэмэхээр болсон байна. Одоогоор хэдэн хувиар нэмэх нь эцэслэн тогтоогүй байгаа аж. Харин үнийг эцэслэн тогтсоны дараа олон нийтэд мэдээлэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл байна.