Жимсний талбайн хашаан дээр аянга бууж, шатжээ

Жимсний талбайн хашаан дээр аянга бууж, шатжээ

Жимсний талбайн хашаан дээр аянга бууж шатжээ. Тодруулбал, Увс аймаг, Улаангом сум. Хөндлөн багийн “Шар гэсэн” гэдэг газар аянга буусаны улмаас хашаа шатаж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 09-ний өдрийн 00:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 00:31 цагт очиход жимсний талбайн 50 метрийн урттай хашаа болон өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.  




Өнөөдөр луу өдөр

17 минутын өмнө