Ухань хотод ажиллаж байгаа сувилагчид үсээ хусуулж эхэлжээ

Ухань хотод ажиллаж байгаа сувилагчид үсээ хусуулж эхэлжээ

Ухань хот буюу коронавирусийн халдварын голомтод ажиллаж буй сувилагчид үсээ хусуулж эхэлжээ. Тэд вирусээс өөрийгөө хамгаалах, үсэндээ зарцуулах цагаа хэмнэх, хамгаалалтын хувцас өмсөхөд саад болдог гэх мэт шалтгаанаас болж ийм шийдвэр гаргасан байна.

Коронавирусийн дэгдэлт эхэлснээс хойш олон зуун эмч , сувилагч нар энэ өвчинтэй тэмцэхэд бүхий л хүчээ зориулж байгаа. Сувилагч, эмч нар үсээ хусуулахаас гадна насанд хүрэгсдийн живх хүртэл хэрэглэн ариун цэврийн өрөө орох цагаа хэмнэж байгаа ажээ. Мөн ариутгах бодис байнга хэрэгслэснээр эмч нарын арьс цайрч,  харшил өгч эхэлсэн гэнэ.

Бээжингийн эмчилгээний эмч Кэндис Кин "Вашингтон Пост" агентлагт: "Ухань дахь эмч, сувилагчид бие махбодийн болон оюун санааны ихээхэн бэрхшээлтэй нүүр тулгарч байгаа. Өвчтөнүүд чухал ч эмч нар ч гэсэн хүн гэдгийг санах хэрэгтэй” гэжээ. Мөн Шанхайн сувилагчид Ухань хот руу томилогдон явахаасаа өмнө бүгд үсээ хусуулж байгаа бичлэгийг Хятадын өдөр тутмын томоохон сонин болох People’s Daily өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн байна.