Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, өөрийн 10 настай хүүхдийг мөргөн биед нь гэмтэл учруулжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, өөрийн 10 настай хүүхдийг мөргөн биед нь гэмтэл учруулжээ

Өнгөрсөн долоодугаар сарын 26-ны өдөр 42 настай иргэн Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "Corolla" автомашин жолоодож, өөрийн охин 10 настай О-г мөргөж, гэмтээсэн байна. Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Иймд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.