Ирэх долоо хоногт ихэнх нутгаар аадар бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар аадар бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Маргааш буюу энэ сарын 12-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, энэ сарын 13-нд нутгийн зарим газраар, энэ сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 15-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, дуу цахилгаантай аадар бороо, бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. Хугацааны эхэн болон сүүлчээр нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.