Туул голд осолдсон 23 настай залууг хайж байна

Туул голд осолдсон 23 настай залууг хайж байна

Туул гол руу сэлэхээр ороод эргэж гарч ирээгүй 23 настай эрэгтэйг хайж байна.

Төв аймаг, Лүн сум Өгөөмөр багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 8 км/ “Туул” голын усанд 1 хүн сэлэхээр ороод осолдсон тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 19:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид иргэн И /23 настай, эрэгтэй/-ыг эрэн  хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.