“Бичил глобус” санхүүгийн нэгдэл марафоны тамирчдыг машин, бэлэн мөнгөөр урамшуулна

“Бичил глобус” санхүүгийн нэгдэл марафоны тамирчдыг машин, бэлэн мөнгөөр урамшуулна

Зуны 33 дахь удаагийн олимпын гүйлтийн төрөлд МУГТ Б.Сэр-Од, тамирчин Г.Хишигсайхан болон Б.Мөнхзаяа нар тун амжилттай оролцсон билээ.

Тэгвэл “Бичил глобус” санхүүгийн нэгдлийн үүсгэн байгуулагч С.Отгонбат тус тамирчдыг машин болон бэлэн мөнгөөр урамшуулахаа амлаад байна. Тэрбээр “Бид 2024 онд Улаанбаатар марафоныг ивээн тэтгэж хамт олноороо оролцохдоо, энэ спортын ямар гайхалтайг, хэчнээн их тэвчээр, хатуужил шаарддагийг өөрсдийн биеэр мэдэрсэн. Тиймдээ ч марафонд гүйж дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан гурван тамирчнаараа үнэхээр их бахархаж байна.

Марафон гэх спортын хүнд төрлөөр зургаан олимп,11 дэлхийн аваргад 24 жил эх орныхоо нэрийг өндөрт гаргасан нь гайхамшигтай. Тамирчдынхаа олон жилийн хүч хөдөлмөрийг “Бичил Глобус” групп үнэлж Б.Сэр-Од тамирчиндаа “MG ROEWE RX5 '0' кмтэй цоо шинэ автомашин, зуузай холбон барианд орсон эмэгтэй тамирчид болох Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа хоёрдоо тус бүр нь 30 сая төгрөг бэлгэлэхээр шийдлээ” гэсэн юм.

Б.Энх-Уянга