"Дорнодоор оросын танк орж ирлээ. Хээрийн сургуультай гэнэ. Буцаж гарна байгаа" гэх мэдээллийг зарим иргэд гэрэл зургийн хамт нийтэлсэн байв. Тус мэдээллийн гэрэл зурагт "галт тэрэг дээр танк авчсан" нь харагдах ба хаана гэдэг нь тодорхойгүй байсан юм.
Дорнодоор оросын танк орж ирлээ. Хээрийн сургуультай гэнэ. Буцаж гарна байгаа. pic.twitter.com/y52ESnJBd0
— Hangal (@Hangal65012192) August 12, 2024
Мөн энэ талаар зарим иргэд, "Оросын танкийн цуваа ч орж ирэх нь ч орж иржээ. Энэ дайн самуунтай үед иргэддээ урьдчилаад хэлж болдоггүй юм байхдаа. Эсвэл БХЯ нь өөрсдөө мэдээлэлгүй байв уу" гэх сэтгэгдлийг үлдээсэн байв. Тэгвэл энэ талаар "Монос"-ын Л.Эрдэнэчимэг өөрийн твиттер хуудастаа, "Дорнодод ингээд танкын цуваа явж байхын" гэсэн мэдээллийн хамт Оросын тугтай гурван ширхэг танкны зургийг нийтэлсэн байна.
Дорнодод ингээд танкын цуваа явж байхын. pic.twitter.com/hmPaLbdtaN
— Эрдэнэчимэг Лувсан (@Erdenechimeg_L) August 13, 2024
Харин энэ талаар манай холбогдох байгууллагууд албан ёсны мэдээллийг хийгээгүй байна. Тодруулбал, жил бүрийн зун Монгол, Оросын хамтарсан "Сэлэнгэ" цэргийн хээрийн сургуулилт болдог. Иймд иргэдийн олон нийтийн сүлжээнд нийтэлж буй мэдээлэл нь энэхүү хээрийн сургуулилт байж магадгүй юм. Хэдхэн өдрийн өмнө Монгол Улс АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтарч "Хааны эрэлд 2024" олон улсын сургуулилтыг хийсэн. Энэхүү "Хааны эрэлд" цэргийн сургуулилт нь жил бүр болдог уламжлалтай.
Оросын танкийн цуваа ч орж ирэх нь ч орж иржээ.
— Мөнхчулууны Зоригт (@m_zorigt) August 12, 2024
Энэ дайн самуунтай үед иргэддээ урьдчилаад хэлж болдоггүй юм байхдаа. Эсвэл БХЯ нь өөрсдөө мэдээлэлгүй байв уу?