Түүхч, Засгийн газрын Үг, илтгэлийн хэлтсийн дарга Ч.Содбилэгийг БНАСАУ-д суух Элчин сайдын яаманд дипломат ажилтнаар томилжээ. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулиар Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийн Пи Ар-ыг хийж С.Зориг агсны хэргийн талаарх цуврал нэвтрүүлгийн сэтгүүлчээр ажилласан юм. Ч.Содбилэг нь Ерөнхийлөгчийн туслах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн дэд захирал, Ерөнхий сайдын Ажлын албаны үг илтгэлийн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байжээ.
