Ч.Сайханбилэг: Би иргэншлээ өөрчлөхгүй

Ч.Сайханбилэг: Би иргэншлээ өөрчлөхгүй

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гаднын иргэншил хүссэн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр ажлаа өгөх тухай мэдээлэл өгөх үеэрээ сэтгүүлчдэд хэлсэн. 

Тэрбээр "Ч.Сайханбилэг иргэншил хүсээд, гадаадын хуулийн компанид хандсан. Мөн манай энд байгаа  ЭСЯ-нд хандсан байсан. Ч.Сайханбилэг ирээд шалгуулаад үнэн зөвөө олчих хэрэгтэй. Зугатаах шаардлагагүй" гээд "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь намын бодлогогүйгээр хувиараа ажилласан.

Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-нд найр тавьж өгч, Монгол Улсын эдлэх байсан давуу эрхийг эдлүүлээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Тэр шийдвэр нь Ардчилсан намтай ямар ч холбоогүй" хэмээн нэмж тайлбарласан юм.

Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудастаа тайлбар хийжээ.

Тэрээр “Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж. Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ” гэсэн байна.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө