Дорнод аймгийн төв Чойбалсан хотод Оросын маршал Г.К.Жуковын хөшөөг барьж, босгож байгаа талаар зарим иргэд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.
Тодруулбал, олон нийтийн сүлжээнд, "Дорнод аймагт Жуковын хөшөөг босгожээ. 2024.08.26-нд 09:00 цагт хөшөөний нээлт болно" гэж мэдээлжээ. Харин энэхүү хөшөөг зарим иргэд эсэргүүцэж, "Дорнод аймгийн төв цэцэрлэгт хүрээлэнд ийм хараал идсэн хөшөө барьж байна" зэргээр байр сууриа илэрхийлжээ.
Дорнод аймагт Жуковын хөшөөг босгожээ. 2024.08.26-нд 09:00 цагт хөшөөний нээлт болно.#NoWar эрх чөлөөний хөдөлгөөн ОХУ-ын үзэл суртлын төв болох Жуковын хөшөөнүүдийг буулгана гэх мэдэгдлүүд хийж эрх баригчид болон иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байгаа юм. pic.twitter.com/PC45UvjPJZ
— Amedia (@Amedia_mn) August 15, 2024
Тэгвэл Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ой энэ жил тохиож байгаа тул Оросын ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчилна гэх мэдээлэл бий. Мөн энэхүү 85 жилийн ойн хүрээнд Оросын залуучууд Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Дорнод аймгийн Халх гол сум гэсэн маршрутаар аялаж энэ үеэрээ Г.К.Жуковын хөшөө, Халх голын байлдааны хөшөөнд цэцэг өргөнө гэх мэдээлэл байгаа юм.