Дархан аварга Н.Батсуурь цолны мялаалга наадмынхаа үеэр "Улсын баяр наадамд дахиад түрүүлэх бодол төрж байна" гэдгээ хэлжээ

Дархан аварга Н.Батсуурь цолны мялаалга наадмынхаа үеэр "Улсын баяр наадамд дахиад түрүүлэх бодол төрж байна" гэдгээ хэлжээ

Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь ес даван түрүүлж, Монгол Улсын Дархан аварга болсон билээ.

Тэрбээр ийнхүү Дархан аварга болсон цолны мялаалга наадмаа энэ сарын 15 /2024.08.15/-ны өдөр Увс аймгийн Улаангом хотноо хийсэн байна. Энэ үеэр Монгол Улсын даян аварга Н.Батсуурь "Дахиад түрүүлэх бодол төрж байна. Ирэх жил Увс аймгийнхаа 100 жилээр хийморьтой барилдахыг бодож байна" хэмээгээд дэмжиж, тусалж ирсэн хүмүүстээ баярлаж талархаж буйгаа илэрхийлжээ.