“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ өдрүүдэд Налайх дүүрэгт болж байна. Тэгвэл тус арга хэмжээг зорих иргэдэд зориулсан нийтийн тээврийн хэрэгсэл Д.Сүхбаатарын талбайн өмнөх талын автобусны буудал буюу хуучнаар Санкт Петербург төвийн зогсоолоос наймдугаар сарын 16-наас эхлэн фестивалийг дуустал өдөр бүр 08.00-22.00 цагийн хооронд нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилж байна.
