ВИДЕО: "Олон жилийн настай" гэж рекламдаж байсан 35,6 тэрбумын төсөвт өртөгтэй замын хашлагыг суурилуулах ажил эхэлжээ /ФОТО/

ВИДЕО: "Олон жилийн настай" гэж рекламдаж байсан 35,6 тэрбумын төсөвт өртөгтэй замын хашлагыг суурилуулах ажил эхэлжээ /ФОТО/

Нийслэл хотын авто машин, явган хүний зам, замын хашлага солих ажлыг өнгөрөгч дөрөвдүгээр сараас хийж эхэлсэн. Ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай байгаа энэ үед жил бүр солих шаардлагатай гэгддэг замын хашлага дахин иргэдийг бухимдууллаа.

ВИДЕО: 

Манай сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 32-ын тойргоос 7 буудал орох замын чиглэлтэй нэг км авто замын хашлага сольж байгаа ажлын гүйцэтгэл дээр очсон юм. Биднийг очиход хоёр урсгалтай замын голын хашлага солих ажлыг туслан гүйцэтгэх компанийн 10 орчим ажилчид хийж байсан бөгөөд тэд өмнө нь ч мөн бетонон хашлага солих ажлыг хийж байжээ. Хотын захирагчийн ажлын албанаас өнгөрөгч хоёрдугаар сард нийслэлийн зургаан магистрал замын хэд, хэдэн байршилд замын хуучин хашлагыг байгалийн боржин чулуун хашлагаар сольж, үүнд 35, 6 тэрбум төгрөг төсөвлөснөө мэдэгдсэн. Нэг км автозамд нэг метрийн урттай 2000 ширхэг боржин хашлага орох бөгөөд бетонон бродюраас насжилт урт, чанартай, ойрын хэдэн жилдээ солихгүй хэмээн нийслэлээс ам гарсан. Хотын захиргаанаас гаргасан шийдвэр, хийх ажлын төсөв жилээс жилд нэмэгдэж байгаа ч иргэд хагарч ухсан зам дээгүүр алхаж, усанд автсан замаар туучсан хэвээр байна.