Баян-Өлгий аймаг, Бугат сум 3 дугаар багийн “Цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 30 км, сумын төвөөс урд зүгт 5 км/-т Тус сумын харьяат иргэн Б нь 08.18-ны өдрийн 11:30 цагийн орчим хадланд хадахаар гэрээсээ явган гараад сураггүй болсон, “Ховд” голын эргээс гар утсыг нь олсон тухай дуудлагыг наймдугаар сарын 19-ний өдрийн 15:15 цагт хүлээн авсан байна.
Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд,, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /64 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 08.19-ний өдрийн 01:00 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж, дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулан Бугад сумын төвөөс урд зүгт 3 км зайд төөрсөн байсныг 19:30 цагт эсэн мэнд олж, сумын Цагдаагийн тасгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.