Автомашиндаа сум тээвэрлэж явсан этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн шалгаж эхэлжээ

Автомашиндаа сум тээвэрлэж явсан этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн шалгаж эхэлжээ

Сум тээвэрлэж явсан этгээдийг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, Монгол Улсын нэр бүхий иргэд нь энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Green lake” хотхоны гадна талд Тоёота Алфарьд загварын тээврийн хэрэгсэлд сум тээвэрлэж явсан  байна. Тус хэрэгт иргэн Ц.Ш-ийг Нийслэлийн прокурорын газраас энэ оны наймдугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.