ВИДЕО: Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарыг Сүхбаатарын талбайд угтан авлаа

ВИДЕО: Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарыг Сүхбаатарын талбайд угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др.Алеш Мусарын хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамтаар Сүхбаатарын талбайд угтан авлаа. 

ВИДЕО: 

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар төрийн айлчлалынхаа хүрээнд “Ой тогтвортой байдал, эмэгтэйчүүд” хөтөлбөр, бизнес форум, Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэгт оролцохоор төлөвлөж байна.