ФОТО: 1993 онд дипломат харилцаа тогтоосон Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарыг Сүхбаатарын талбайд угтан авлаа

ФОТО: 1993 онд дипломат харилцаа тогтоосон Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарыг Сүхбаатарын талбайд угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др.Алеш Мусарын хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамтаар Сүхбаатарын талбайд угтан авлаа.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар төрийн айлчлалынхаа хүрээнд “Ой тогтвортой байдал, эмэгтэйчүүд” хөтөлбөр, бизнес форум, Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэгт оролцохоор төлөвлөж байгаа юм. Монгол, Словенийн хооронд 1993 оны 2 дугаар сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон, Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Монгол Улс Словени Улсыг Будапешт дэх ЭСЯ-наас, 2003 оноос Вена дахь ЭСЯ-наас хавсран хариуцаж ажиллаж байсан. 2013 оны 1 дүгээр сараас Вена дахь ЭСЯ-наас хавсран сууж байна. 2023 оны 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусартай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы ээлжит хуралдааны үеэр уулзалт хийж, эх орондоо урьсан байна. 

Гадаад харилцааны яамд хоорондын Улс төрийн анхдугаар Зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Любляна хотноо, хоёрдугаар зөвлөлдөх уулзалтын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулсан. Гадаад харилцааны яамд хоорондын Улс төрийн анхдугаар Зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Любляна хотноо, хоёрдугаар зөвлөлдөх уулзалтын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулсан. 2023 оны худалдааны нийт эргэлт  25,5 сая ам.доллар, импорт 25.6 сая ам.доллар, Экспорт бүртгэгдээгүй байна.