Хэдхэн хоногийн өмнө дэлхийн есөн удаагийн аваргын удамтай "Унчиа" нэртэй "бенгал "үүлдрийн муур алга болсон тухай зар цахим сүлжээнд цацагдсан ч тун удалгүй тухайн муур нь үхсэн байдалтай олдсон талаарх мэдээлэл ил болсон юм.
Тэгвэл IZC койн гаргагч Г.Ирээдүй буюу IZ нь өчигдөр буюу наймдугаар сарын 20-ны өдөр өөрийн тэжээдэг "Цэцгээ" гэх нэртэй могойгоо алдсан тул эрэн хайж байгаа талаараа мэдээллээ. Тодруулбал, тэрбээр энэ талаар өөрийн цахим хаягтаа "Та нар "Blue Sky" хавьцаанаас хөөрхөн ногоон могой олбол хэлээрэй. Цэцгээ маань гомдоод оргочиж. Хоргүй" хэмээгээд олж өгсөн хүнд өндөр шагналтай гэх зар байршуулсан байна. Мөн тэрбээр могойгоо эрэн сурвалжилж гудамжаар зургийг нь нааж, дрон нисгэж дээврүүдээр хайж үзсэн гэдгээ ч мэдэгджээ. Тиймээс бид энэ талаар Г.Ирээдүйтэй холбогдож тодруулахад "Хүн олоод аваад явж байгаа камерын бичлэг олсон. Тухайн хүн миний "Могойгоо алдсан" тухай зарыг харж байвал холбогдоод могойг минь авчирч өгөхийг хүсэж байна. Шагналтай" гэлээ.