Сэрэмжлүүлэг: Туул голд 73 настай эмэгтэй живж, нас баржээ

Сэрэмжлүүлэг: Туул голд 73 настай эмэгтэй живж, нас баржээ

Туул голд өчигдөр буюу наймдугаар сарын 21-ний өдөр 73 настай эмэгтэй  живж, амиа алдсан харамсалтай явдал болжээ. 

Тодруулбал, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хорооны “Туул” голын усанд 1 эмэгтэй хүн живсэн тухай дуудлагыг Онцгой байдлын алба наймдугаар сарын 21-ний өдрийн 09:50 цагт хүлээн авсан байна. Энэ дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж  иргэн Б / 73 настай, эмэгтэй/-ийн цогцсыг 10:10 цагт уснаас гарган тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.